Тайванийн бүсийн удирдагч Америкаар дамжин өнгөрөхийг эрс эсэргүүцэж байна
2022-01-20 20:11:25
Share
Share this with Close
youtube WeChat

Тайванийн бүсийн удирдагч Америкаар дамжиж, Америкийн талтай харилцах асуудлаар Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 20-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын тал Америкийн тал болон Хятад улстай дипломат харилцаа тогтоосон бусад орнууд Тайванийн бүсийн удирдагчдыг хилээрээ дамжин өнгөрүүлэхийг эрс эсэргүүцэж, Америк Тайваньтай ямарваа хэлбэрийн албан талын харилцаа тогтоохыг эсэргүүцсээр ирсэн юм гэжээ.

 Эх сурвалжаас үзвэл, Цай Инвэнь Тайванийн бүсийн дэд удирдагч Лай Чиндэг тусгай элчийн хувиар  Гондурасын ерөнхийлөгчийн тушаалд орох ёслолд оролцохоор Америкаар дамжуулан өнгөруулж бас Америкийн дэд ерөнхийлөгч Харристай хамт холбогдох арга хэмжээнд оролцуулж магадгүй гэжээ. Энэ асуудлын тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа Жао Лижянь дээр байр сууриа илэрхийлсэн байна.

Жао Лижянь хэлэхдээ, Дэлхий дээр ганцхан Хятад улс байна. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг юм гэжээ.

 Жао Лижянь хэлэхдээ, Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцаа үндсэн хэм хэмжээ бөгөөд бас ч дэлхийн олонх орны хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж буй нийтлэг ойлголт юм гэжээ.