Хятад, Иран, Орос тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийжээ
2022-01-21 15:01:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Иран, Орос гурван орны армийн тохиролцсон нийтлэг ойлголтын дагуух гурван орны тэнгисийн армийн хоёр дахь удаагийн хамтарсан сургуулилт нэгдүгээр сарын 18-аас 20-ны өдөр Оманы булангийн усан хилд явгаджээ. 

Хятадын АЧА "Үрэмч" пуужин устгагч хөлөг онгоц, "Тайхү" нэгдсэн хангамжийн хөлөг онгоц, нисдэг тэрэг болон тэнгисийн цэргийн 40 гаруй офицер дайчдаа  сургуулилтад томилон оролцуулжээ. Энэхүү хамтарсан сургуулилт нь гурван орны тэнгисийн армийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтаар тэнгисийн усан хилийн аюулгүй байдлыг хамгаалж, "Тэнгис далайн хувь заяаны нэгдмэл цогц"-ыг бүтээн байгуулах хүсэл зорилт болон хүчин чадамжаа харуулж, бүс  нутгийн энх тайван, тогтвортой байдалд зөв энерги сэлбэх зорилготой юм.