Хятад удамтай профессорын хэргийг цагаатгав
2022-01-21 22:52:08
Share
Share this with Close
youtube WeChat

20-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яам Массачусетсийн Технологийн дээд сургууль буюу MIT-гийн хятад удамтай профессор Чэнь Ганыг буруутгаж байсан хэргийг албан ёсоор цуцаллаа. Ройтерс агентлаг "Энэ бол АНУ-ын "Хятадтай холбоотой үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хамгийн шинэ ялагдал" гэж тайлбарлав.

  2021 оны 1-р сард АНУ-ын эрх баригчид профессор Чэнь Ганг засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргахдаа Хятадын нэгэн их сургуультай хамтран ажиллаж байсан тухайгаа дэлгээгүй хэмээн буруутган баривчилсан юм. Массачусетсийн Технологийн дээд сургуулийн захирал: Тус сургууль болон Хятадын найрсаг их сургууль хоорондын хамтын ажиллагаа, санхүүгийн солилцоо нь Чэнь Ганы хувийн харилцаа биш, харин сургуулийн үйл ажиллагаа гэдгийг олон нийтэд тайлбарлав. Мөн зуу гаруй багш болон сургуулийн ажилтнууд Чэнь Ганг дэмжиж буйгаа ил захидалд гарын үсэг зурж илэрхийлсэн байна. Хэрэг явдал тэлэх тусам АНУ-ын хэрэгжүүлсэн "Хятадтай холбоотой үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг илүү олон хүн шүүмжлэх болж байна.
Хятад улсыг бүх талаар хязгаарлаж, дарангуйлах оролдлого хийснээс хойш АНУ сүүлийн жилүүдэд Хятад, Америкийн энгийн хүмүүс хоорондын харилцаа, шинжлэх ухаан, технологийн солилцоонд саад учруулж байна. Үүний цаана АНУ 2018 онд "Шинжлэх ухааны судалгааны үр дүнг хулгайлах"-аас урьдчилан сэргийлэх, "эдийн засгийн тагнуул"-аас урьдчилан сэргийлэх нэрээр  "Хятадтай холбоотой үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг санаачлан хэрэгжүүлж, АНУ-ын 94 бүс нутгийн хууль зүйн байгууллагуудад хандан, Хятад улсад чиглүүлсэн зарга мэдүүлгийг жил болгон дор хаяж 1-2-ыг гаргах хэрэгтэй хэмээн шаарджээ.

“Ардчилал” болон “Хуулийн засаглал”-ын төлөөлөл хэмээн өөрийгөө гайхуулдаг АНУ-д ийм хэрэг гарах нь үнэхээр инээдтэй явдал болж байна. “Ял оноох гэвэл шалгаг мундахгүй” гэдэг үнэн юм байна.
Чэнь Ганы энэ удаагийн хэрэг мэт “Хятадтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө”-д хамрагдсан нийт 8 хэрэг зарга мэдүүлэх үйл явцдаа цуцлагдаж байна. Эдгээр нь АНУ шүүхийн журмыг урвуулан ашиглаж, Хятад улсыг дарах улс төрийн зорилгодоо хүрэхийн төлөө “Хятадтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө” -г хэрэгжүүлж буйн бодит баримт боллоо.