АНУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар Женевт хэлэлцээ хийлээ
2022-01-22 12:00:12
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар 21-ний өдөр Швейцарын Женев хотноо хэлэлцээ хийж, АНУ-ын анхаарал хандуулж буй Украины нөхцөл байдал мөн тэрчлэн ОХУ-ын анхаарал хандуулж буй НАТО-гийн зүүн тийш тэлэх байдал болон Оросын аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцжээ.

Хэлэлцээний дараа хоёр тал тус тусын хэвлэлийн бага хурал хийлээ. Лавров хэлэхдээ, Америкийн тал хэлэлцээний үеэр ирэх долоо хоногт багтаан Оросын талын анхаарал хандуулж буй асуудалд бичгээр хариу өгөхөөр тохиролцлоо гэжээ. Блинкен хэлэхдээ, АНУ болон түүний Европын холбоотон, түншүүд Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахыг дэмжиж байна. Орос улс энх тайван эсвэл мөргөлдөөнийг сонгосон эсэхээс үл хамааран АНУ болон түүний Европын холбоотон, түншүүд бэлэн байна гэжээ.