МУ-ын Олимпын тамирчид бэлтгэлдээ орлоо
2022-02-02 10:52:52
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо. Бэлтгэлийн талбай нь тэмцээн явагдах газрын хажууханд байрлаж байна. ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд 8-наас тэмцээндээ орж эхэлнэ.

Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд ПСР шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрсэн юм. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байна.