Бээжингийн өвлийн олимпийн аюулгүй байдлын тухай
2022-02-02 22:21:18
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпийн аюулгүй байдал нь бүрэн найдвартай гэж Бээжингийн Өвлийн Олимпийн эмнэлгийн багийн ахлах мэргэжилтэн Маклоски үнэлж байлаа.

Бээжингийн Өвлийн Олимпийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд гүнзгий оролцож, ажиглалт хийсний дүнд  Маклоски энэ үнэлгээг гаргасан билээ.

Бээжингийн Өвлийн Олимп нь цар тахал тархан дэгдсэнээс хойш анхны товлосон цагтаа зохион байгуулж буй дэлхийн ерөнхийлсөн спортын арга хэмжээ юм. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил тэргүүн байранд тавигдаж байна. Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хороо,  мөн Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлагын шаардлагын дагуу Хятад улс цар тахлын эсрэг олон арга хэмжээ авч олимпд оролцох талуудын аюулгүй байдлыг бүх хүчээрээ хангаж байна.

Гэсэн хэдий ч барууны зарим хэвлэл мэдээллийнхэн  Хятадын хүчин чармайлтыг "хэт хатуу", "холбогдох хүмүүсийн  мэдээллийг задруулсан " гэж гуйвуулж, Хятадын халдварын эсрэг арга хэмжээг гутаан доромжилж, мөн өвлийн олимпийн  уур амьсгалыг сүйтгэхийг оролдож байна. Тэдэнд  ямар баримтууд байна вэ? Үүнтэй холбогдуулан өвлийн олимпд оролцож буй тамирчид болон холбогдох талууд өөр өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, Америкийн шорт-трекийн тамирчин Мами Бинет хэлэхдээ, "Би Бээжинд хүрэх нь маш аюулгүй зүйл  гэж үзэж байна, яагаад гэвэл тэнд  хүн нэг бүрийн аюулгүй байдлыг хангах олон тамирчид, ажилтнууд байдгийг би мэднэ" гэлээ.

Германы  өвлийн Олимпийн төлөөлөгчдийн багийн Шмел Пфенич Германы хэвлэлд өгсөн ярилцлагадаа, хэрвээ та энд ирж хаалттай бүсэд орж ирвэл аюулгүй гэдгээ мэдрэх болно гэж байлаа.    

Олон улсын олимпийн хорооны Бээжингийн өвлийн олимпийг зохицуулах хорооны дарга Ж.Самаранч саяхан Бээжинд хүрч ирлээ. Тэрээр ярилцлага өгөхдөө, Бээжингийн өвлийн олимпын цар тахлын эсрэг арга хэмжээ үр дүнтэй, мөн хаалттай  бүс нь дэлхийн хамгийн аюулгүй газар гэжээ.