Бээжингийн өвлийн олимпийн галт бамбарын буухиа эхлэв
2022-02-02 17:50:10
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 2-ны 9 цагт Бээжингийн өвлийн олимпийн галт бамбарын буухиа албан ёсоор эхэлж, нээлтийн ёслолыг Бээжингийн олимпийн ойт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө хаалганы гадна зохиолоо. Өнөөдрийн галт бамбарын буухиаг Олимпийн ойт цэцэрлэгт хүрээлэн, Бээжингийн өвлийн олимпийн цэцэрлэгт хүрээлэн болон Шөү Ганы цэцэрлэгт хүрээлэн зэрэг гурван бүсэд оройн 7 цагийн үе хүртэл үргэлжилж, дараа нь оройн үзэсгэлэнгийн арга хэмжээг зохионо.

Буухианы эхний гурван шонг дэлхийн богино тэшилтийн аварга Лүө Жыхуань, сансрын нисэгч Жин Хайпэн, ардын шинжлэх ухаантан Е Пэйжянь болон “Шувууны үүр”-ийн дизайнер Ли Шинган нар дамжуулжээ.