Хятад улсын 96 тамирчин паралимпид оролцоно
2022-03-03 15:27:11
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн алба 3-ны өдөр "Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортыг хөгжүүлэх, эрхийг хамгаалах тухай " цагаан ном нийтэлж, хэвлэлийн бага хурал хийж, цагаан номын холбогдох байдлыг танилцуулав. Хятад улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын өрсөлдөөний түвшин байнга дээшилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын арга хэмжээнд оролцох оролцоо нэмэгдэж байгааг цагаан номд онцлон тэмдэглэжээ. Удахгүй болох 2022 оны Бээжингийн өвлийн паралимпийн наадамд Хятадын 96 тамирчин спортын 6 том төрлийн 73 тэмцээнд оролцоно гэж цагаан номд онцолжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, Бээжингийн өвлийн паралимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олсон нь Хятадын өвлийн паралимпийг хөгжүүлэх чухал боломжуудыг авчирсан юм гэжээ.