Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбогдох цагаан ном нийтлэв
2022-03-03 15:27:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр буюу 3-р сарын 3-нд "Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортын хөгжил, эрхийг хамгаалах тухай" цагаан ном нийтэлж, хэвлэлийн бага хурлаар цагаан номын холбогдох байдлыг танилцууллаа.

Цагаан номд дурдсанаар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спорт нь тэдний бие бялдрыг сайжруулж, сэтгэл зүйн дэмжлэг өгч, нийгмийн амьдралд өргөнөөр оролцуулан, цогц хөгжилд хүргэх үр дүнтэй арга юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн нөөц хүчин ба үнэ өртгийг таньж, нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг ахиулах өвөрмөц арга зам юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш социалист хувьсгал ба бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэл болон социалист орчин үеийн бүтээн байгуулалт, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын агуу их үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил үйлсийг хөгжүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын Хятад улсын онцлогт тохирсон замыг бий болгож, цаашид хөгжсөөр байна. Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын салбарт түүхэн амжилт гаргасан юм.

Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрсөлдөхүйц спортын түвшин байнга дээшилж, спортын арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо нэмэгдэж байгааг цагаан номонд онцолж байна. Хятад улс дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулав. Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын спортод бүрэн оролцож, бусад улс орон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын байгууллагатай солилцоо хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлж, улс орнуудын ард түмэн, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн найрамдалт харилцааг нэмэгдүүлсээр ирсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спорт бол Хятадын хүний эрхийн хөгжил дэвшлийн тод жишээ, бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчилж, дэлхийн орнуудын хүмүүсийн хоорондох солилцоо, ойлголцол, найрамдлыг эрчимжүүлэн, дэлхийн хүний эрхийн шударга эрх тэгш хүртээмжтэй байдлыг буй болгож, дэлхийн нэх тайван хөгжлийг баталгаажуулахад Хятадын хүчин зүтгэлийг гаргажээ.