"Глобал шийдэл" чуулга уулзалт болов
2022-03-29 15:32:11
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 28-нд 2022 оны "Глобал шийдэл" чуулга уулзалт Германы Берлин хотод болж, G20-ын гишүүн орнуудын төрч, эрдэмтэн судлаач болон бизнес эрхлэгчид "онлайн+оффлайн" хэлбэрээр оролцож, даяарчилсан хямрал, засгийн газар хийгээд компаниудад нүүрлэж буй сорилтуудын талаар санал солилцжээ.

"Дэлхий нийтийг сонсъё: Дэлхийн хэмжээнд нийгмийн сайн сайхан байдлыг дэмжье” уриан дор зохиогдсон чуулга уулзалт голдуу даяарчилсан сорилт, эдийн засгийн сэргэлт, банк санхүүгийн системийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах зэрэгт анхаарлаа төвлөрүүлж, 3-р сарын 29-нийг хүртэл үргэлжлэх юм.

Германы Канцлер Шольц 28-нд чуулга уулзалтын арга хэмжээнд хэлэхдээ: Одоогийн нөхцөл байдалд нэг талаар олон улсын дэглэм болон Европ тивийн энх тайвныг хамгаалах нь маш чухал, нөгөө талаар ирээдүйд олон улсын асуудлыг шийдвэрлэх олон талт үзэл бүхий зохицуулах арга замыг үргэлжлүүлэн хайн сүвэгчлэх ёстой гэжээ.