Орос Украины хэлэлцээ үр дүнд хүрэхийг дэмжих ёстой
2022-03-29 20:27:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 29-ний өдөр болсон хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, одоогийн нөхцөл байдалд Орос, Украин яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, үр дүнд хүрч, энх тайвныг сэргээхийг талууд идэвхтэй дэмжих ёстой гэж онцоллоо.

Саяхан Европын бодлогын төв, Их Британийн Хатан хааны олон улсын харилцааны судалгааны хүрээлэн, Европын Карнеги төв зэрэг зөвлөхүүдийн төв нь Украины хямралын талаар эргэцүүлэн тунгаасан нийтлэл гаргажээ. Үүнтэй холбоотой асуултад Ван Вэньбинь хариулахдаа, Украины хямралын үр нөлөө улам бүр өргөжихийн хирээр Европын стратегийн хамтын нийгэмлэүүдийн ухаалаг сэтгэсэн дуу хоолой бий болж байна гэжээ.
Яриа хэлэлцээ хийх нь хямралыг зохицуулах хамгийн боломжтой арга гэж Хятад улс санаачилсаар бөгөөд хамтарсан иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлыг эрэлхийлэх замаар л Европ болон дэлхийн урт хугацааны тогтвортой байдлыг хадгалж чадна гэж Хятад улс үздэг хэмээн Ван Вэньбинь онцолжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран нөхцөл байдлыг намжааж, хямралыг зохицуулан, энх тайвныг сэргээхийн тулд үргэлжлэн зүтгэхэд бэлэн байна гэжээ.