Барууныхан Төвөдийн ардчилсан өөрчлөлтийг ер дурдахгүй байна
2022-03-29 17:23:34
Share
Share this with Close
youtube WeChat

Барууны орнууд Бразилыг боолчлолыг халсан дэлхийн сүүлчийн орон гэж үздэг бөгөөд 1888 он гэхэд сая 400 гаруй жил хэвшсэн боолчлолыг устгасан билээ. Гэхдээ энэ нь үнэн баримт биш юм. Барууныхан 1959 оноос өмнөх Төвөдийг бараг л ярьж байгаагүй бөгөөд өнгөрсний Төвдийн хоцрогдмол дүр төрхийн талаар дурдахгүй байдаг. Иймээс 3-р сарын 28 нь Төвөдийн 1 сая гаруй боол эрх чөлөөгөө олсны ойн өдөр гэдгийг ихэвчлэн мэддэггүй. 1959 онд ХКН-ын удирдлага дор Төвөдийн бүх үндэстний ард түмэн ардчилсан  хувьсгал өргүүлж, Төвөдийн 1 сая гаруй боолуудыг чөлөөлсөн юм. 

Төвөдийн 1 сая гаруй боол эрх чөлөөгөө олсон нь маш чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл 1951 оноос өмнө Төвдийн ард түмний 95 хувь нь феодалын боолчлолын дарлал, мөлжлөгийн дор амьдарч байсан юм. Тухай үеийн шийтгэл нь маш хатуу байсан бөгөөд зарлаг тушаалын дагуу явахгүй бол шууд л гар хөлийг нь тайрдаг юм. 

Британийн Роберт В.Форд 1945-1950 онд Төвдөд ажиллаж байжээ. Тэрээр “Дэлхий ертөнцийн  салхи: Төвдөд олзлогдсон” хэмээх дурсамждаа, Төвөдэд хулгайн хэргээс болж гар мөрөө эсвэл өрөөсөн хөлөө тайруулсан хүнийг газар сайгүй харсан бөгөөд энэхүү шийтгэлийг ямар ч ариутгалгүйгээр гүйцэтгэдэг гэлээ. 

Хуучин тогтолцооны үеийн Төвөдэд ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэж байдаггүй. Энэхүү төр шашны нэгдэл, лам язгууртны дарангуйллын феодалын боолчлол нь хүн төрөлхтний түүхэн дэх хамаг харанхуй тогтолцооны нэгэн байх нь дамжиггүй. Америк, Бразилын хар арьст боолуудын 400 жилийн түүхтэй харьцуулахад Төвдийн  феодалын боолчлол нь олон зуун жил үргэлжилсэн бөгөөд дундад зууны Европ дахь  феодалын боолчлолын тогтолцооноос илүү харанхуй харгис юм. Тодруулахад, хүн амын 5 хувь орчимд ч хүрэхгүй түшмэд, язгууртан, дээд давхаргын лам нар уг бүс нутгийн 95-аас дээш хувийн үйлдвэрлэлийн хэрэгсэл, тариалангийн талбай, бэлчээр, ой модыг бүгд эрхшээлдээ оруулсан юм. Бараа бүтээгдэхүүний солилцоо гэж бараг байдаггүй бөгөөд ургацын бүхий л ам тариа нь язгууртан, дээд давхаргын  лам нарын хувийн өмч байж, боолууд нь хоолоо залгуулах багахан хэмжээний тариа будаатай байдаг юм. 

Ардчилсан хувьсгал, социалист тогтолцоог хэрэгжүүлснээр Төвдийн ард түмэнд  эрх чөлөөг авчирсан нь маргашгүй үнэн юм. Мөн Төвөд феодалын боолчлолоос ангижирсны дараа асар их хөгжилд хүрсэн нь маргаангүй юм. 1959 онд ТӨЗО-ны ДНБ 174 сая юань байсан бол 2020 он гэхэд  190 тэрбум юаньд хүрчээ. 2013 оноос хойш Төвөдийн өөртөө засах орны эдийн засаг өндөр өсөлтөө хадгалж, өсөлтийн хурд нь Хятадын бүх мужуудад тэргүүлж, 2020 онд цар тахлын нөлөөлөл дор ч гэсэн  Төвдийн эдийн засаг 7.8%-иар өссөн байна. 

Эдийн засгийн өсөлт нь Төвдийн ард иргэдийн амьдралыг маш ихээр сайжруулсан байна. 

1951 онд Төвөдийн хүн амын 95 хувь нь бичиг үсэггүй байсан бол 2015 онд 15-60 насны хүмүүсийн 99 хувь нь үсэг бичигтэй болсон бөгөөд  дундаж наслалт 70 жилийн өмнөх 35.5 нас байснаас 2019 онд 71.1 болон нэмэгджээ. 

3-р сарын 28 нь үнэхээр тэмдэглүүштэй өдөр. Бид өнөөгийн Төвдийн сайн сайхан амьдралыг тэмдэглэхийн зэрэгцээ түүхэн үйл явуулаа үл мартан, сургамж авах ёстой.