Украины хямралыг энх тайвнаар зохицуулахыг дэмжинэ
2022-03-30 19:01:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 3-р сарын 30-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын тал Украины хямралыг энх тайвнаар зохицуулахын бүх дипломат хүчин чармайлтыг дэмжинэ, Орос Украин хэлэлцээ хийхийг дэмжиж байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 29-нд Орос Украины төлөөлөгч Стамбул хотод тав дахь удаагийн хэлэлцээгээ хийлээ. Оросын төлөөлөгч хэлэхдээ, энэ ээлжийн хэлэлцээнд ач холбогдол өгч байна гэжээ. Украины төлөөлөгч хэлэхдээ, Украин үүрд төвийг сахих хэлбэрээр бүлэглэлд үл нэгдэх, цөмийн зэвсэггүй орны статустай байхаар дэвшүүллээ гэжээ.

Ван Вэньбинь холбогдох асуултад хариулахдаа, Хятадын тал Орос Украины хоёр талын хэлэлцээнд эерэг уур амьсгал гарч буйг анхааралдаа авлаа. Украины асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулахыг Хятадын тал дэмжсээр ирсэн юм гэжээ.

 Хятад улс Орос Украины хоорондын энхийн хэлэлцээний  батлан даагч болох эсэх асуудлаар Ван Вэньбинь хэлэхдээ, Хятадын тал энх тайвны төлөө хүчин зүтгэлээ гаргасаар ирсэн. Үргэлжлэн өөрийнхөө арга хэлбэрээр Украины байдлыг намжаахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Талуудтай хамтаар Орос Украины асуудлыг эртхэн зохицуулж, Европ тивд эртхэн энх тайвныг сэргээхийн төлөө хичээн ажиллах болно гэжээ.