Батлан хамгаалах зардлын төсвийн талаар тайлбарлав
2022-03-31 20:18:53
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 31-нд Хятадын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь тус яамны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын цэргийн хүч нэмэгдэж байгаа нь дэлхийн энх тайвны хүч нэмэгдэж буйтай бүрмөсөн холбоотой. Хятадын батлан хамгаалах салбарын төсвийг АНУ болон барууны албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хорон санаатай буруутгахыг бид эрс эсэргүүцэж байна гэжээ. Ү Чянь хэлэхдээ: "Хятад улс батлан хамгаалах зардлын төсвөө зарлах бүрд АНУ болон барууны орнуудын албаны хүмүүс,  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хорон санаатай буруутгадаг. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна. Хятад бол социалист орон, энхийн хөгжлийн замаар замнах стратегийн сонголт хийсэн юм. Тусгаар бие даасан энх тайвны гадаад бодлого хэрэгжүүлдэг.  "Эвийг хичээх" нь Хятадын эртний соёлын өв уламжлал бөгөөд Хятад улс ямагт сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлого баримтлахыг тогтоосон юм. Хятад улсын батлан хамгаалалтын бүтээн байгуулалт хөгжил нь өөрийн аюулгүй байдлаа хамгаалах шаардлагаасаа шалтгаалсан бөгөөд дэлхий дахинд энх тайвны ач тусыг нэмэгдүүлэх юм гэжээ.

Ү Чянь хэлэхдээ, Америк харин цэрэг армийн зардлаар удаан жилийн турш дэлхийд нэгдүгээрт орж, дэлхийн цэргийн зардлын дөрөвний нэг орчмыг эзэлдэг бөгөөд түүний дараа орж буй есөн орны цэргийн зардлын нийлбэртэй тэнцэж байна гэжээ . Ү Чянь хэлэхдээ: "Саяхан АНУ 2023 оны санхүүгийн жилд 813 тэрбум орчим ам.долларын батлан хамгаалахын төсвийн төслийг өргөн бариад байна. Дэлхий нийт түүний зорилгыг мэдэж байгаа. Дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж буй хэргийн эзэн хэнгэргийн дохиур бол АНУ гэдгийг бодит байдал нотолж байна гэжээ.