Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 30-ны орой Тунисийн ерөнхийлөгч Кайс Саид телевизээр үг хэлж, парламентаа тарааж буйгаа мэдэгджээ.
Тэрээр, Тунисийн дотоодод “зарим эчнээ санаатай хүмүүс төрийн эргэлт гаргахыг санаархаж байна”. Ерөнхийлөгч хүний хувьд улс орон, ард түмнээ хамгаалах үүрэг хариуцлагатай. Үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан парламентын зарим гишүүд хууль бус хурал чуулган зохиож, дотоодод хагарал үүсгэхийг зэхсэн” гэжээ.
Тунисийн парламентын 100 гаруй гишүүн өнгөрсөн 30-ны өдөр цахимаар хуралдаж, ерөнхийлөгчийнхөө гаргасан зарлигийг хүчингүй болгохоор санал хураажээ.