Байгалийн хийн төлбөр тооцоог рублиэр хийхээс Герман татгалзжээ
2022-04-01 14:57:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 31-нд, Оросын дурдсан байгалийн хийн төлбөр тооцооны шаардлагад Герман хариу өгчээ. Тухайлбал рублиэр төлбөр тооцоо хийхээс татгалзаж байгааг Германы канцлер Шульц мэдэгдсэн байна.

Шульц: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээ хийх үеэр би уулын төлбөр тооцооны хэлбэрийг цаашид үргэлжлүүлэх хүсэлттэй байгаагаа хэлсэн. Путин ерөнхийлөгчийн санаачилга, түүнчлэн хойшид ямар өөрчлөлт гаргах талаар бид үргэлжлүүлэн анхаарал хандуулах болно. Гэхдээ одоо холбогдох компаниуд еврогоор төлбөр тооцоо хийж болохын зэрэгцээ цаашид ч үргэлжлүүлэн хэрэглэхийг хүсэж байна гэжээ.

Тэрээр, Германы засгийн газар, компаниуд энэ оны сүүлчээс өмнө нефть, нүүрс зэрэг эрчим хүчний материалын импортын хараат байдлаа бууруулахын тулд чармайх боловч байгалийн хийн хувьд яг үнэндээ “бидэнд илүү их цаг хугацаа шаардагдана”. Учир нь төмөр зам, авто замаар тээвэрлэх, эсвэл усан онгоцоор зөөвөрлөх, хоолойгоор дамжуулахын алинд нь ч Герман улс байгалийн хийн тээвэрлэлтийн даацыг хамгийн түрүүнд бодолхийлэх ёстой гэжээ.