Ханшинд цахим хэлбэрээр талийгаачдаа дурсгаж байна
2022-04-04 16:14:05
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны ханшны амралтын өдрүүдэд хүмүүс цахим хэлбэрээр талийгчдаа дурсгах нь элбэг болж байна. Ханшны амралтын эхний өдөр Хятадын хэмжээнд талийгаачдаа дурсгах нийт 2304 цахим тавцан гарч, давхацсан тоогоор 6 сая 950 мянган хүн цахим хэлбэрээр дурсгасан нь өмнөх жилээсээ 275.7% нэмэгджээ.

Үүнээс гадна Иргэний засаг захиргааны яамны үндэсний хэмжээний 18 мянга 925 нээлттэй оршуулгын газарт хийсэн бүртгэлээр ханшны амралтын эхний өдөр талийгаачдаа дурсгахаар ирсэн хүмүүсийг давхацсан тоогоор 5 сая 830 мянгыг хүлээн авч, 320 мянган ажилтан тэдэнд үйлчилжээ.