Шэньжөү-13 сансрын хөлөгтэй холбоотой асуултууд
2022-04-06 15:58:22
Share
Share this with Close
youtube WeChat

Сансарт таван сар гаруй ажилласан Шэньжөү-13 сансрын хөлгийн нисэгчид удалгүй эх дэлхийд буцах гэж байгаатай холбоотойгоор ХТРТ-ын мэдээний суваг “Шэньжөү-13 сансрын хөлгийн тухай асуултууд” нэвтрүүлэг бэлтгэлээ. Одоо та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 

Сэтгүүлч: Сансрын хөлгөөр хэн хэн буцаж ирсэн бэ? 

Өнгөрсөн оны 10-р сарын 16-нд сансрын нисэгч Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нар  Шэньжөү-13 нисгэгчтэй сансрын хөлгөөр “Тяньхэ” суурь бүхээгт амжилттай  орсноор Хятадын сансрын станцад орсон хоёр дахь ээлжийн сансрын нисэгчид болжээ. 

Үүнд, 01 Командлагч нь Жай Жыган , тэрээр анх 2008 онд "Шэньжөү-7" сансрын хөлгийн нисгэгч, Хятад улсын хамгийн тэргүүнд задгай сансарт гарсан сансрын нисгэгч юм. 

Ван Япин хүүхэн 1980 онд төрсөн, хоёр дахь удаагаа сансрын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байна. 

Ван Япин  2013 онд  Шэньжөү-10 сансрын нисэгчийн  үүрэг гүйцэтгэж байхдаа сансар судлалын хичээл зааж хүүхдүүдэд сансрын мөрөөдөл төрүүлсэн юм. Өнгөрсөн оны 11-р сард, сансрын нисэгч Жай Жыган, Ван Япин нар Хятадын шинэ үеийн сансрын хувцас өмсөн Тянь Хэ суурь бүхээгээс гарснаар Ван Япин задгай сансарт гарсан хамгийн анхны эмэгтэй сансрын нисгэгч боллоо. 

Е Гуанфүгийн хувьд бол урьд нь Хятад улсыг төлөөлөн Америк, Орос, Испани, Япон зэрэг орнуудын сансрын нисэгчтэй хамтдаа Европын сансрын агентлагаас зохион байгуулсан агуйн сургуулилтад оролцож, агуйд 6 шөнө 6 өдөр сургуулилт хийж байжээ.  

Сансрын гурван нисэгч сансарт 160 гаруй хоног ажиллахдаа үүрэгт ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэсэн бөгөөд маш олон шинжлэх ухааны туршилтууд хийсэн байна. 

Сэтгүүлч: Сансарт ажиллаж байгаа гурван нисэгч эх дэлхийд буцахаас өмнө ямар ямар бэлтгэл хийх вэ? 

Тэд эх дэлхийд буцахаасаа өмнө өрөөгөө цэвэрлэж, биеэ дасгалжуулах тоног төхөөрөмж, туршилт хийсэн эд зүйл, засварын эд анги зэргийг угийн байранд нь оруулж тавина. Энэ нь нэгдүгээрт аюулгүйн үүднээс бодолхийлж, хөвж гулсахаас сэргийлж байна. Хоёрдугаарт нь үлдсэн эд зүйлээ төрөл хуваан ангилан тавих нь дараагийн сансрын нисэгчдээ дөхөм үзүүлж байгаа болно. 

Дараах ажил нь  ачаагаа  баглаж буцах бэлтгэлээ хийх явдал юм. Тэд сансрын орон зайд хагас жил илүү ажилласан хугацаандаа орон зайн физик, биологи, материал судлал, одон орон судлалын хайгуул зэрэг маш олон туршилтууд хийснээр судалгааны асар их үнэ цэнэтэй тул туршилтын тоо баримтыг буцаж ирэхдээ бүгдийг авчрах болно. Сансрын нисэгчид маань гарч ирэхээс өмнө сансрын станцаа сайн цэвэрлэж, хоол хүнсний, ариун цэврийн бүтээгдэхүүний хог хаягдал, мөн туршилтаас үүссэн хог хаягдлыг төрөл ангилсны дараа  тойрог замын бүхээгт тавьснаар  агаар мандалд шатаж дуусдаг байна. 

Үүнээс гадна, сансрын нисэгчид дасгал хийж, эх дэлхийд буцах явц дахь шаардлагатай журамтай танилцах хэрэгтэй юм байна. Сансрын нисэгчид сансрын  орчинд удаан хугацаагаар ажиллаж, амьдрахын хэрээр биеийн шингэний алдалт, булчингийн авцал, ясны сийрэгжил, дархлаа сулрах  зэрэг  өөрчлөлтүүд гарах болно. Тиймээс буцаж ирэхээсээ өмнө дасгал сайн хийх хэрэгтэй. Буцах үйл явцтай танилцахын хувьд, сансрын нисэгчдийн мэргэжил найдвартай ч сансрын хөлгөөр эх дэлхийд буцахад сорилт ихтэй байдаг. Тиймээс буцах үйл явцад  шаардлагатай үйлдэл, яаралтай тусламжийн төлөвлөгөөтэй танилцах нь маш чухал юм.

Хамгийн сүүлд нь гэрлээ унтрааж хаалгаа хаах болно. Явахын өмнө сансрын станцын бүх хаалгыг хааж, дараа нь үндсэн бүхээгээс Шэньжөү-13  сансрын хөлөг рүү буцах болно.