Хятад, Сербийн гадаад харилцааны сайд нар утсаар ярив
2022-04-09 14:30:56
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны дөрөвдүгээр сарын найманд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сай Ван И Сербийн Гадаад харилцааны сайд  Никола Селаковичтой утсаар ярьжээ.

Никола Селакович : Хятад улс бүрэн эрх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг Сербийн тал тууштай дэмжих бөгөөд Хятад улсыг хагалан бутаргах аливаа үйлдлийг эсэргүүцнэ. Серби-Хятадын хамтын ажиллагаа олон улсын донсолгоотой нөхцөл байдлыг сөрж тогтвортой урагшилж байна. Хоёр талаараа “Бүс ба зам”-ыг өндөр чанартай бүтээн байгуулахад хамтран гар бие оролцож, Унгар-Сербийн төмөр замын Белградаас Нови Сад хүрэх хэсгийг ашиглалтад оруулж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй том чухал амжилтууд тогтоолоо. Хятадын аж ахуйн нэгжүүд Сербийн үндэсний бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Сербийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дутагдаж болшгүй чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улстай “ган мэт бат бөх найрамдал”-аа бэхжүүлж, сорилтуудыг хамтдаа зохицуулахад Сербийн тал бэлэн гэжээ. 

Ван И: Сербийн найдварт хамтрагч, иж бүрэн стратегийн түнш болохын хувьд үндэснийхээ бүрэн эх, нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдлаа хамгаалахын тулд гаргаж буй Сербийн талын хүчин чармайлт болон үндэстний нэр хүндийг Хятадын тал тууштай дэмжиж хамгаалах бөгөөд Серби бие даасан дипломат бодлого хэрэгжүүлж, өөрийн улс үндэстнийхээ эрх ашигт нийцсэн бодлого шийдвэр барьж ажиллахыг хүндэтгэнэ. Түүнчлэн гаднын хүчин бүрэн эрхт улсад улс төрийн дарамт шахалт үзүүлж, баг хуваагдан зогсохыг эсэргүүцнэ. Олон улсын олон талт механизмын хүрээнд хүний эрхийг улс төржүүлэхийг эсэргүүцэх, бусдын “багаж хэрэгсэл” болохыг эсэргүүцэх зэргийг оролцуулсан олон асуудлаар Сербийн талтай харилцан дэмжиж ажиллахад Хятадын тал бэлэн. Өнөөгийн нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг хүйтэн дайны сэтгэхүй дахин газар авахаас сэргийлж, дэлхий ертөнцийг талцуулах хуйвалдааныг хамтаар эсэргүүцэх хэрэгтэй. Сербийн тал ухаалгаар өөрийн зүй ёсны эрх ашгаа хамгаалах хүчин чадалтай гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Д.Хүчитбаатар