Арилахгүй өвчин, дуусахгүй дайн гэж байдаггүй
2022-04-11 17:45:05
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, өнөөгийн дэлхий дахинд тахал өвчин дахин давтагдаж байгаа нөхцөл байдалд, ард түмэн, хүний амь насыг дээдлэх үзэл баримтлалыг Хятадын засгийн газар баримталж байна. Бид улс орон, дэлхийн ард түмний өмнө хариуцлага хүлээх үзэл санааны дагуу, “өвчин тахлыг бүрмөсөн арилгах” ерөнхий чиг хандлагыг нухацтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёр жил гаруйн хугацаанд Хятад улс бол дэлхий дээр халдвар авах тохиолдлын тоо, нас баралтын түвшин хамгийн бага орны нэг байсаар байна. Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого нь Хятадын үндэсний нөхцөл байдал, халдвараас сэргийлэх хэрэгцээ шаардлагад нийцэж, үр дүнтэй хэрэгжин, дэлхийн тахлын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулж байгааг практик нотоллоо гэжээ.

Хятадын холбогдох газруудын халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлыг бид даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Арилахгүй өвчин, дуусахгүй дайн гэж байдаггүй гэж Жао Лижянь хэлжээ. \Ренчинсоо\