Хятадын "өвчин тахлыг бүрмөсөн арилгах" бодлого ДЭМБ-ын зарчимд нийцэж байна
2022-04-12 18:13:32
Share
Share this with Close
youtube WeChat

12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, Хятадын "өвчин тахлыг бүрмөсөн арилгах" бодлого, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дүрэм журам нь шинжлэх ухаан, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд суурилсан болохоор Хятадын бодит байдал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үндсэн зарчимд нийцэж байгаа юм, иймээс Хятадад амьдарч буй дотоодын болон гадаадын иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг үр дүнтэй баталгаажуулж, дэлхийн халдварын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан. ДЭМБ-ыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэг энэ талаар өндөр үнэлгээ өгсөн юм гэжээ.

Хятадын эдийн засгийн урт хугацааны өсөлтийн ерөнхий үндэс суурь өөрчлөгдөөгүй, дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хүчин болсон Хятад улсын статус өөрчлөгдөөгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын эдийн засагт итгэх итгэл найдвар өөрчлөгдөөгүй гэдгийг би дахин хэлмээр байна гэж Жао Лижянь онцоллоод, дэлхийн эдийн засаг тогтвортой сэргэхэд түлхэц өгөхийн тулд бид талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Ренчинсоо\