Боснийн Мостар хотод эдийн засаг, худалдааны яармаг боллоо
2022-04-13 15:33:48
Share
Share this with Close
youtube WeChat

Цар тахлын улмаас хоёр жил түр завсарласны дараа буюу хэдхэн хоногийн өмнө Мостар хотын эдийн засаг, худалдааны 23 дахь яармаг зохион байгуулагдлаа. Босни Герцеговина дахь хамгийн том үзэсгэлэн худалдаа болохын хувьд, уг ажиллагаанд Хятадын маш олон аж ахуйн нэгж идэвхтэй оролцсон байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн лангуу нь Босни Герцеговина болон бүс нутгийн бусад орны удирдагчдын анхаарлыг татаж, олон нийтийн дунд халуун хүрээлэлийг олсон байна. 

Мостар эдийн засаг худалдааны яармаг нь Босни Герцеговина тэр байтугай Төв Зүүн Европын бүсийн чухал үзэсгэлэн юм, бас ч Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны хүрээн дэх эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал индэр юм. Хятадаас Босни Герцеговинад суугаа Элчин сайд Жи Пин экспогийн нээлтийн ёслолын үеэр ХТРТ-ид тусгайлан ярилцлага өгч, 2019 оны Мостар эдийн засаг, худалдааны яармагт Хятад улс хүндэт зочин орон болж байсан үеийг баяртайгаар дурсав, тэрээр танилцуулахдаа: "Тухайн үед Хятадын 100 гаруй аж ахуйн нэгжийн 200 гаруй төлөөлөгч тус экспод хүрэлцэн ирсэн. Хэдийгээр тахлын үеэр экспог хаахаас өөр аргагүй болсон ч Хятад, Босни Герцеговина хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа болон хамтын ажиллагаа тасраагүй юм. 2020 онд халдварт өвчний нөлөөг үл харгалзан хоёр орны худалдааны хэмжээ 190 сая ам.долларт хүрч, нэн ч өнгөрсөн онд 270 сая ам.долларт хүрснээр, мэдэгдэхүйц өсөлттэй болсон байна. Олон жилийн турш Хятад улс харилцан хүндэтгэж, хамтдаа хожих зарчмын дагуу Босни Герцеговинагийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсоор ирсэн юм" гэжээ. 

Элчин сайд Жи Пин онцлохдоо: Хятад-Төв Зүүн Европын хамтын ажиллагаа эмх цэгцтэй хөгжиж байна. "Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга Хятад-Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар дөрвөн санал дэвшүүлсэн юм, үүнд харилцан саадгүй холбогдох болон ногоон хөгжил багтсан байна. Хятад болон Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа нь дэлхийн тогтвортой байдал болон тэнцвэртэй хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно" гэжээ. 

Үзэсгэлэнд оролцсон Босни Герцеговины холбооны Ерөнхий сайд Фадил Новалик Хятадын компаниудын лангуугаар зочлох үеэр тэмдэглэхдээ: "Хятад бол Босни Герцеговинагийн хөгжлийн төслийн чухал түнш юм, дэлхийн олон орны бизнес эрхлэгчид Мостар хотод дахин цуглаж байгаад миний бие маш их баяртай байна. “экспогийн үеэр олон орны аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны нэн олон хүсэл эрмэлзэлд хүрч чадна гэдэгт найдаж байна, хамгийн чухал нь Босни Герцеговинагийн Холбооны засгийн газар Хятадын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа, Хятад бол эдийн засгийн том орон юм, Хятадын аж ахуйн нэгжүүд олон орны зах зээлд маш идэвхтэй оролцож байна. Хэн ч тэдэнд анхаарал хандуулж, хүлээн зөвшөөрөхгүй байх нь ухаалаг хэрэг биш юм" гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, үзэсгэлэнд оролцож буй Хятадын аж ахуйн нэгжүүдийн хувьд, эрчим хүч, ногоон хөгжил, дэд бүтэц, ухаалаг технологи зэрэг салбарыг хамарсан байна, тэдний зарим нь Босни Герцеговинад төслүүдээ идэвхтэй хэрэгжүүлж байгаа бол, зарим нь Мостар эдийн засаг, худалдааны экспогийн платформыг ашиглан хамтран ажиллах шинэ боломж хайж байгаа ажээ. Олон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид илэрхийлэхдээ: Босни Герцеговина улсыг багтаасан Төв болон Зүүн Европын зах зээлийг Хятадын аж ахуйн нэгжүүд гүнзгийрүүлэн хөгжүүлэх зохистой гэжээ. 

Мостар хотын дарга Марио Кордич ХТРТ-ид ярилцлага өгөхдөө: "Тус хотод зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд Хятад зэрэг олон орны аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгаа явдлаар маш их бахархаж байна. “Мостар эдийн засаг худалдааны экспо нь өөрийн цар хүрээ, уламжлал болон нэр хүндээрээ дамжин Хятад хийгээд бусад бүс нутгууд, тэрчлэн дэлхийн улс орнуудын шилдэг аж ахуйн нэгжүүдийг үзэсгэлэндээ татан оролцуулж байна. Хэдийгээр цар тахал зэрэг сорилттой тулгарч байгаа ч гэсэн тус үзэсгэлэнд оролцож байгаа олон орны аж ахуйн нэгжүүдэд өндөр чанартай үйлчилгээ хангаж, тэдэнд хөрөнгө оруулалт болон хөгжлийн шинэ боломжуудыг нээн өгөхөд Мостар хот бэлэн байна" гэжээ. 

\Ганаа орчуулав\