Иранд тавьсан "хэтэрсэн шаардлага"-г эсэргүүцэв
2022-04-13 10:41:08
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 12-нд Ираны дээд удирдагч Али Хаменеи хэлэхдээ, Ираны төлөөлөгчид Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн оролцогч талуудтай хэлэлцэх явцад Иранд тавьсан "хэтэрсэн шаардлага"-ыг эсэргүүцсээр ирсэн бөгөөд цаашид ч эсэргүүцэх болно гэжээ.

Хаменеи мөн өдөр Ираны засгийн газрын албаны хүмүүстэй уулзах үеэр Ираны хэлэлцээний багийн цөмийн асуудлаарх хэлэлцээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Америк Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний амлалтаас няцаж, гацаанд ороод байна, харин Ираны хувьд ийм зүйл байхгүй гэжээ.

Хаменеи мөн Ираны албаны хүмүүсээс ажлын төлөвлөгөө болон хэлэлцээрийн үр дүнг  холбож үзэхгүй байхыг шаардаж, хэлэлцээний үр дүн нааштай байх эсэхээс үл хамааран улс орны асуудлыг зохицуулахаа үргэлжлүүлэх ёстой гэжээ.

Н.Пүрэвжав