Эдийн засаг худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих явдал юм
2022-04-14 18:43:27
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр болсон Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчээс саяхан Америк Хятадын худалдааны үндэсний зөвлөл “2022 оны АНУ-ын экспортын тайлан”-г нийтэллээ. Үүнд Хятад улс мөн л Америкийн экспортын чухал газар хэвээр байгаа бөгөөд Хятадтай хийсэн худалдаа нь Америкт олон тооны ажлын байр бий болгосон гэж тайланд дурджээ. Энэ талаар Худалдааны яам ямар тайлбар өгөх вэ? гэж асуужээ.

Үүнтэй холбогдуулан Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин хэлэхдээ: Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих явдал бөгөөд хоёр тал худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их нөөц боломжтой гэдгийг бодит үйл хэрэг дахин харууллаа. Дэлхийн хоёр том эдийн засгийн цогцын хувьд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа эрүүл тогтвортой хөгжих нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдал, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тустай юм. Хятадад ногдуулах татвар хураамж болон Хятадын компаниудын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ аль болох түргэн цуцалж, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлэхийг Америкийн талаас хүсэж байна гэжээ. \Ренчинсоо\