Абе Шинзогийн үг яриаг няцаав
2022-04-15 18:47:11
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээр саяхан Японы экс ерөнхий сайд Абе Шинзо Америкийн сонинд нийтлэл гаргаж, Тайвань болон Украиныг зэрэгцүүлэн өгүүлж, Америкийн талыг “Тайванийг дэмжин хамгаалах”-аа тодорхой амлах ёстой хэмээжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь 15-нд хэлэхдээ: Японы зарим улс төрч Тайваний асуудлаар удаа дараа чалчиж, Хятадын дотоод засаглалын талаар дураараа ярьж, том гүрнүүдийн сөргөлдөөнийг өдөөж байгаа нь хорон муу санаатай. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэг хэсэг, Тайваний асуудал бол бүрмөсөн Хятад улсын дотоод хэрэг учраас Украины асуудалтай мөн чанарын хувьд ялгаатай, ямар ч харицуулах шинж чанар байхгүй. Япон улс түүхэнд Тайванийг хагас зууны туршид колоничлон эзэлж, тоо томшгүй гэм нүгэл үйлдэн, Хятадын ард түмэнд хүнд ноцтой түүхэн гэмт хэрэг үйлдсэн юм. Японы талын холбогдох улс төрч Тайваний асуудал дээр ялангуяа үг яриа үйл ажиллагаагаа хянан хичээж, “Тайванийг тусгаар тогтнуулах” хүчинд буруу дохио өгөхөөс зайлсхийх ёстой гэв.