Илон Маск твиттер-ийг 43 тэрбум ам.доллараар худалдаж авахаар байна
2022-04-15 16:44:41
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 14-ний өдөр Твиттер-ийн бүх хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авахаар байгаагаа зарлав.

Твиттерээс 13-ны өдөр АНУ-ын Үнэт цаасны биржийн зөвлөлд өгсөн баримт бичгүүдээс үзвэл, Илон Маск Твиттерийг хувьцаа бүрийг нь 54.20 ам.доллараар, нийт 43 тэрбум орчим ам.доллараар худалдаж авахаар төлөвлөж байна. Уг санал түүний хамгийн өндөр бөгөөд эцсийн санал болно. Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол тэрээр твиттер-ийн хувьцаа эзэмшигчийн статусаа эргэн авч үзнэ гэжээ.

Маск энэ долоо хоногт Твиттерийг худалдаж авах нь найдвартай, өргөн хүрээтэй олон нийтийн тавцанг бий болгохыг хүссэн явдал гэж мэдэгджээ.