Европын холбооноос Оросод суугаа 18 дипломат ажилтныг тааламжгүй этгээд гэв
2022-04-16 15:14:52
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Оросын гадаад хэргийн яам 15-нд мэдэгдэхдээ, Европын холбооноос Оросод суугаа дипломат төлөөлөгчдийн 18 ажилтныг “тааламжгүй этгээд” хэмээн Оросоос хөөхөөр болжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Оросын гадаад хэргийн яам 15-нд Европын холбооноос Оросод суугаа төлөөлөгчдийн тэргүүн Эдрелийг дуудан уулзаж нот бичиг гардуулж, Европын холбоо шалтгаангүйгээр Оросоос Европын холбоо болон Европын атомын эрчим хүчний байгууллагад суугаа 19 ажилтныг тааламжгүй хүний жагсаалтад оруулсанд төв чанга эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ. Оросын тал илэрхийлэхдээ, Европын холбоо хэдэн арван жилийн турш байгуулсан хоёр талын яриа хэлэлцээ хамтын ажиллагааны бүтцийг эвдсэнд хариуцлага хүлээх ёстой гэжээ.