Их Британи нь Энэтхэгийг ятгасаар байна
2022-04-17 16:05:41
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн Ерөнхий сайдын ордон 16-нд мэдэгдэхдээ, ерөнхий сайд Борис Жонсон 21, 22-нд Энэтхэгт айлчилж, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитэй хэлэлцээ хийнэ гэжээ.

BBC-гийн мэдээлснээр, Жонсон 21-нд Энэтхэгт айлчлах бөгөөд Энэтхэг, Их Британи хоорондын зангилааны салбар дахь хамтын ажиллагааны төсөлд хөрөнгө оруулахаа зарлах төлөвтэй байна. 22-нд тэрээр Шинэ Делид очиж Модитой уулзах бөгөөд Их Британи Энэтхэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр батлан хамгаалах болон худалдааны асуудлыг голчлон хэлэлцэнэ. Энэ нь Жонсоны Их Британийн Ерөнхий сайдын хувиар Энэтхэгт хийх анхны чухал айлчлал болно.
Айлчлалын өмнө Жонсон хэлэхдээ: "Тогтворгүй хүчин зүйл олонтой одоогийн цаг эринд эдийн засгийн томоохон гүрэн, дэлхийн хамгийн том ардчиллын орны хувьд Энэтхэг бол Их Британийн маш хүндэтгэн үздэг стратегийн чухал түнш юм. Миний Энэтхэгт хийх айлчлал манай хоёр орны ард түмэнд жинхэнэ үнэтэй чухал зүй буюу ажлын байраар хангах, эдийн засгийг хөгжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдал, батлан хамгаалалтыг баталгаажуулж өгөх болно." гэжээ.
Орос Украины цэргийн мөргөлдөөнөөс хойш Энэтхэг нь Оросыг шууд шүүмжилсэнгүй юм.  Энэтхэг нь Орост түшиглэх хэмжээгээ багасгахыг Их Британи ятгасаар байна.