АНУ-ын хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч БНСУ-д айлчилна
2022-04-18 14:40:00
Share
Share this with Close
youtube WeChat

18-ны өдрөөс АНУ-ын хойд Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ким Сун БНСУ-д айлчилж, тус улстай саяхан БНАСАУ тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн зэрэг асуудлаар хэлэлцэх юм. БНСУ-д хийх айлчлалын үеэр тэрээр тус улсын ГХЯ-ны хойгийн энх тайвны хэлэлцээрийн сайд Но Кю Дук болон БНСУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, БНАСАУ-ын пуужингийн заналхийлэл болон хойгийн нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэгийн талаарх хариу арга хэмжээ зэрэг асуудлаар санал бодлоо солилцох болно. Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Сун мөн БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сук Ёлны холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тус улсын шинэ засгийн газрын БНАСАУ-д авч буй бодлогын талаар зөвшилцөл хийх юм байна. Ким Суны энэ удаагийн айлчлал нь хойгт цөмийн зэвсэггүй байх, бүс нутгийн тогтвортой энх тайвны үйл явцыг эрэлхийлж, БНСУ, АНУ хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.