Хятад хэлний өдөрлөгийн шилдэг бүтээлүүдийг тодруулав
2022-04-18 10:30:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 18-нд 2022 оны НҮБ-ын Хятад хэлний өдөр буюу Хятадын төв радио телевизийн хилийн чанад дахь видео бичлэгийн 2-р наадмын зохион байгуулах хорооноос "Хятад орныг гадаадын хүний нүдээр” видео бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Гадаад, дотоодын олон салбарын хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн баг нийт 9 том төрлийн 14 шилдэг бүтээлүүдийг шалгаруулж гаргасан бол шалгаруулж гаргасан 6 "Залуучуудын соёлын элч" нь Чинхуа их сургуулийн "Хятадын соёлыг ойлгож, хятад хэлний мэдлэгээ сайжруулах" тэтгэлэгт хөтөлбөрт оролцох болно. Шагнал хүртсэн нэрсийн жагсаалт болон зарим шагнал хүртсэн бүтээлүүдийг Хятадын төв радио телевизийн хятад хэлний өдрийн тусгай нэвтрүүлгээр дамжуулах болно.

Хятадын төв радио телевизийн зохион байгуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчийн баг нэрт найруулагч, олон улсын нэрт продюсер, НҮБ-ын албаны хүмүүс, Чинхуа их сургуулийн мэргэжилтнүүд зэрэг олон салбарын зүтгэлтнүүдээр бүрдсэн бөгөөд шагнал хүртсэн бүтээлүүд нь таван тивийн 45 улс орон, бүс нутгийн 950 орчим бүтээлээс сонгон шалгарчээ.