Сайхан-Даваанд экологийн соёл иргэншлийн судалгааны хүрээлэн байгуулна
2022-04-19 15:18:06
Share
Share this with Close
youtube WeChat


4-р сарын 19-нд Хятад улсын Ой шугуй, нутаг бэлчээрийн үндэсний газар мэдэгдэл нийтэлж, Сайхан-Даваанд экологийн соёл иргэншлийн судалгааны хүрээлэн байгуулах болсноо мэдэгджээ. Үүнд Хятадын Шинжлэх Ухааны Академи, Хятадын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи, Хятадын Ойн Академи, Бээжингийн Ойн Их Сургууль, Хэбэй мужийн Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хэбэй мужийн Ойн аж ахуй, Бэлчээрийн ажил эрхэлсэн газар, Хэбэй мужийн Шинжлэх ухаан технологийн танхим, Сайхан-Давааны ойн ферм зэрэг 15 нэгж оролцох юм байна.

Судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг орон нутаг, байгууллага нэгжүүд идэвхтэй дэмжиж, эрдэм шинжилгээний хүрээлэнг онол, технологийн шинэчлэлийн талбар болгоход ач холбогдол өгөхийг Хятадын Ой шугуй, нутаг бэлчээрийн үндэсний газар шаарджээ. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллага нь өндөр стандарт, өндөр гараанаас бүтээн байгуулалт хийж, харьцангуй богино хугацаанд экологийн соёл иргэншлийн салбарт нэр хүндтэй судалгааны төв байгуулахыг эрмэлзэж, экологийн соёл иргэншлийн чухал индэр болж, технологийн шинэчлэл, судалгааны үр дүнг тогтмол нийтлэхийг онцолжээ.