Өмнөд Африкийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
2022-04-19 16:34:49
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафосатай утсаар ярьж, тус оронд үүсээд байгаа үерийн гамшигт олон хүн нас барж, эд хөрөнгийн ихээхэн гарз хохирол дагуулсанд сэтгэл хүндхэн байгаагаа мэдэгджээ.

Ши Жиньпин: Өмнөд Африкийн Кваана мужид олон хоног үргэлжилсэн аадар бороонд хүний амь нас эрстэж, эд хөрөнгийн асар их хохирол үүсгээд байна. Би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиас зуурдаар нас барсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж, тэдний ар гэрийнхэн болон эндэж бэртсэн хүмүүс, гамшгийн бүсэд байгаа ард иргэдэд асуун тохинуулж байна. Өмнөд Африкийн засгийн газрын хүчтэй удирдлага дор гамшигт өртсөн иргэд хүнд бэрхийг ялан давж, гэр орноо эртхэн сэргээн босгоно гэдэгт итгэж байна гэжээ. \Ренчинсоо\