Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх асуудлаар хуралдав
2022-04-20 20:19:46
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 19-нд Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай төвийн 25-р  хурлыг даргалан хуралдуулсан байна. Уг хурлаар, “Дижитал засгийн газрыг бүтээн байгуулах тухай зааварчилга”, “Мужийн түвшнээс доогуур санхүүгийн тогтолцооны шинэчлэлийн тухай зааварчилга" , "14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд санхүүгийн дэмжлэгийн инновацийн тогтолцоог боловсронгуй болгох ажлын төлөвлөгөө" зэргийг хянан баталсан байна. 

Ши Жиньпин онцлохдоо, Интернетээр улс орноо хүчирхэгжүүлэх стратегийг бүрэн хэрэгжүүлж, төрийн удирдлагын үйлчилгээнд дижитал технологийг өргөн нэвтрүүлж, төрийн цахим, ухаалаг үйл ажиллагааг дэмжин, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын шинэчлэлийг тууштай дэмжих ёстой гэжээ.