Нислэгийн ослын мөрдөн байцаалтын урьдчилсан тайланг гаргав
2022-04-20 20:28:35
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 20-нд Хятадын Иргэний агаарын тээврийн газар “3-р сарын 21-нд гарсан  Eastern Airlines-ийн  MU5735-ын нислэгийн ослыг мөрдөн байцаасан урьдчилсан тайлангийн байдал”-ыг мэдэгдэв.

Энэ удаагийн ослоор нисэх онгоцонд суусан 123 зорчигч, нислэгийн багийн 9 ажилтан бүгд нас баржээ. “Олон улсын иргэний агаарын тээврийн конвенц”-ын дагуу, ослын дараа 30 хоногт багтан, мөрдөн байцаалтыг зохион байгуулагч орон нь олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага болон мөрдөн байцаалтад оролцсон оронд урьдчилсан тайлангаа өгөх ёстой. Энэ удаагийн тайланд  одоог хүртэл аваад байгаа бүх мэдээллийг хамрах ёстой боловч ослын шалтгааны тухай анализ, дүгнэлт хийхийг шаардаагүй юм. 
Одоогийн байдлаар "3.21" -ний Хятадын Eastern Airlines компанийн MU5735 онгоцны нислэгийн ослын мөрдөн байцаалтын урьдчилсан тайлан бэлэн болсон бөгөөд тайланд гол нь нислэгийн үйл явц, нислэгийн багийн бүрэлдэхүүн болон нислэгт тэнцэх чадварын засвар үйлчилгээ, сүйрлийн тархсан газар зэрэг бодит мэдээллийг багтаасан байна.
Одоогийн шатны шалгалтын дүнгээс харахад, нислэгийн багийнхан болон нислэгийн өмнөх засвар үйлчилгээний хүмүүсийн ажилтны ур чадвар шаардлагад нийцжээ. Ослын нисэх онгоцны нислэгийн гэрчилгээ хүчинтэй бөгөөд нисэх онгоцонд хийсэн хамгийн сүүлийн нэг удаагийн нислэг эхлэхээс өмнөх 31A, 3C шалгалтад стандарт хангасан байжээ. Мөн өдөр нислэгээс өмнө болон түр зогсох хугацаанд гэмтлийн мэдүүлэг гараагүй. Нисэх онгоцон дээр аюултай бодис ачсан мэдүүлэг байхгүй. Нислэгт маршрутын дагуу навигаци, хяналтын төхөөрөмж, тоног төхөөрөмж хэвийн бус мэдээ байхгүй, цаг агаарын аюултай урьдчилсан мэдээ байхгүй, нислэгийн өндрөөс унахаас өмнө нислэгийн багийнхан болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хоорондох радио холбоо, удирдлагын командал хэвийн байсан бөгөөд хамгийн сүүлд 14:16 цагт эх газар-агаарын дуудлага хэвийн явагдаж байжээ. Нисэх онгоцны хоёр хар хайрцаг нь онгоц унах үед ноцтой гэмтсэн учраас мэдээллийн  баримтыг  сэргээх, судалгаа шинжилгээ хийх ажил мөн үргэлжилж байна.
Цаашид техникийн мөрдөн байцаалтын баг нь сүйрлийг таних, ангилах, шалгах, нислэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шаардлагатай туршилтын баталгаажуулалт зэрэг мөрдөн байцаалтын ажлыг зохих журмын дагуу үргэлжлүүлэн хийж, шалтгааныг шинжлэх ухаанчаар тогтооно.