Америк, Англи, Канад Украинд дахин зэвсгийн тусламж үзүүлэхээр болжээ
2022-04-20 10:21:47
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 19-нд, Америкийн ерөнхийлөгч, Жозеф Робинетт Байден Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нартай цахим уулзалт хийж, Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулах тухай зөвшилцөх үеэр, Украинд улам олон зэр зэвсгээр туслахаа мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Жозеф Бобинетт Байден ирэх хэд хоногт багтаан Украинд үзүүлэх цэрэг дайны тусламжийн төлөвлөгөөгөө олон нийтэд зарлах бөгөөд тоо хэмжээний хувьд өнгөрсөн долоон хоногийн 800 сая ам долларын зэр зэвсгийн тусламжтай бараг ойролцоо байх юм байна. Хэрэв энэхүү мэдээлэл бодитой болбол Орос-Украины мөргөлдөөн үүссэнээс нааш Америк Украинд нийтдээ бараг 3 тэрбум ам долларын өртөг бүхий зэр зэвсэг хангасан байх болно.