Америкийн байгалийн хийн захиалгын үнэ хоёр дахинаар өсжээ
2022-04-20 11:15:08
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн хэвлэлийн мэдээллийнхний мэдээлснээр, тус орны байгалийн хийн захиалгын үнэ энэ он гарснаас хойш хоёр дахинаар өссөн бөгөөд цаашид үргэлжлэн өсөх төлөвтэй байна.

Орос-Украины мөргөлдөөн, Оросын эсрэг хориг арга хэмжээ зэргийн нөлөөгөөр Америкийн байгалийн хийн захиалгын үнэ 1 сая BTU тутамд 7,96 ам.доллар буюу шоо метр тутамд 1.7 юань болж өссөн нь 2008 оны 9-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж эх сурвалжид дурджээ.

Үүний зэрэгцээ, Америкийн Хөдөлмөрийн байгууллагын статистик мэдээллээс үзвэл, 3-р сард Америкийн олон нийтийн хэрэглээний байгалийн хийн үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өсжээ. Байгалийн хийн үнийн өсөлт нь тус орны инфляцын дарамтыг улам нэмэгдүүлнэ хэмээн хэвлэлийнхэн онцолжээ. \Ренчинсоо\