НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн залуучуудын чуулга уулзалт болов
2022-04-21 10:11:35
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 19-нөөс 21-ний өдөр НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт видео хэлбэрээр болж, Хятадын залуучуудын төлөөлөгчид болон улс орнуудын залуучуудыг урьж, цар тахлын нөхцөл байдалд, тогтвортой хөгжилд оролцсон туршлага, арга хэмжээ, дэлхийн хөгжлийг хамтдаа дэмжих талаарх санал бодлоо онлайнаар хуваалцсан байна.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөртийн үйл ажиллагаан дахь залуучуудын оролцоо, тэдний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, хэтийн төлөвийн талаар дэлхийн улс орнуудын засгийн газрын байгууллага, залуучуудын байгууллагын хариуцлагатан, олон салбарын залуучуудын төлөөлөл өргөн хүрээнд санал бодлоо солилцсон бөгөөд өндөр чансаатай боловсрол, жендэрийн тэгш байдал, дэлхийн түншлэлийн харилцаа зэрэг сэдвээр гүнзгий судлан хэлэлцсэн байна.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс Хятадын залуучуудын байгууллагуудын цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд гүйцэтгэж буй онцгой үүрэг ролийг хүлээн зөвшөөрч, үнэлдэг болохоор Хятадын залуучуудын төлөөлөгчдийг тусгайлан урьж, тэдний биологийн олон янз байдлыг хамгаалах, технологийн тусламжаар байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт олсон туршлага, ололт амжилтаас хуваалцаж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орны залуучуудын оролцоог хангах талаар санал зөвлөмж өгч, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад залуу нэг үеийнхэн хувь нэмэр оруулахыг хүсжээ. \Ренчинсоо\