Хятад хэл нь НҮБ-ын үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг
2022-04-21 10:05:19
Share
Share this with Close
youtube WeChat

20-ны өдөр бол НҮБ-ын хятад хэлний өдөр юм. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь хэлэхдээ, хятад хэл нь НҮБ-ын үйл ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. НҮБ олон төрлийн хэлтэй байх зарчмыг хэрэгжүүлж, хятад хэл зэрэг олон төрлийн хэлийг НҮБ-ын албан ёсны хэл болгон тэгш ашиглаж, НҮБ-ын дуу хоолой, санал санаачилгыг илүү үр дүнтэй түгээнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Жан Жүнь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы дарга Шахид нар НҮБ-ын хятад хэлний өдрийн нээлтийн ёслолд видеогоор оролцжээ. Жан Жүнь видео илтгэлдээ, НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг болохын хувьд хятад хэл нь НҮБ-ын үйл ажиллагааг үр дүнтэй ахиулах, дэлхийн улс орнууд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, олон талт үзлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. НҮБ-ын хятад хэлний вэб сайт, хятад хэлний олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь улам их үр нөлөө үзүүлж, Хятадын интернет хэрэглэгчид болон хятад хэл ашиглагчдын сайшаал талархлыг өргөн хүрээнд хүлээж байна. Хятад хэл болон бусад албан ёсны хэлийг тэгш ашиглаж, олон төрлийн хэлтэй байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэн, хятад хэлээр дамжуулан НҮБ-ын дуу хоолой, санал санаачилгыг дэлхий дахинд илүү сайн дамжуулахын төлөө НҮБ үргэлжлэн хичээн ажиллана гэдэгт найдаж байна гэжээ. \Ренчинсоо\