Америк олон улсын дэг журамд эвдлэг хийж байна
2022-04-22 20:32:21
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын улс төрчид “дэг журам” гэдэг нэрийг ашиглан Хятад улсыг гутаан доромжилсон яриа гаргасантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 22-ны ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, хэрэв аль нэгэн  орон олон улсын дүрэм журам, олон улсын тогтолцоог эвдэх оролдлого хийж байна гэвэл Америк өөрөө л байж таарна гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Прайс 21-нд хэлэхдээ, дүрэм журамд суурилсан олон улсын тогтолцоог АНУ үргэлжлэн хамгаалах бөгөөд Орос, Хятадын эвдлэг хийх гэж буй бусад тогтолцоог хамгаалах болно гэжээ. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, Хятад улс дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч бөгөөд олон улсын дэг журмыг хамгаалагч орон. Хятад улс дэлхийн олонх орнуудтай хамтдаа НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын хууль дүрмийг хамгаалсаар ирсэн. Та нар “дэг журам” гэж онцолж байвал дараах асуултыг урьдаар хариулах ёстой. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр  Югославын холбоог дайран, Ирак, Сири руу довтлохдоо олон улсын аль заалтын дэг журмыг мөрдсөн бэ? ОХУ-ын аюулгүй байдлыг үл хайхран НАТО-ын тэлэлтийг дэмжиж, бүс нутгийн нөхцөл байдлыг хурцатгаж байхдаа олон улсын аль дүрмийг мөрдсөн бол? Орос Украины мөргөлдөөн гарсны дараа гал дээр тос нэмж байхдаа аль дүрмийг мөрдсөн бэ гэжээ.

Жао Лижянь онцлохдоо, АНУ ерөөсөө дэг журмаар түрий барих дуртай бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийг өөрийн орны дэг журамдаа үйлчлүүлэхийг эрмэлздэг. АНУ-ын энэхүү дээрэнгүй үйлдэл нь шударга ёсыг мөрддөг орнуудын эсэргүүцлийг олох нь лавтай гэжээ.