"Сансрын үр"-ийн хойчис
2022-04-25 10:37:53
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан эх дэлхийд буцан ирсэн Шэньжөү-13 дээр гурван сансрын нисэгчтэй хамт 12000 ширхэг үр байлаа. Эдгээр үрийг хэрхэн ашиглах талаар судлаачидтай хийсэн ярилцлагыг хүргэе:

Хайнаний сансрын инженерийн үржлийн судалгаа хөгжлийн төвийн инженер Яо Тун хэлэхдээ, сансрын туяа цацрагийн дараа бичил таталцлын нөлөөгөөр генийн дараалал өөрчлөгдөн, жимсний хэмжээ, өнгө, хэлбэр, амт, ургац, өвчинд тэсвэртэй байдал зэрэг талаар бага зэрэг өөрчлөлттэй болдог. Бид гурваас таван жил газар дээр тарьж ургуулаад үе дамжин сонгон шалгаруулдаг гэжээ.
Хайнаний сансрын инженерийн үржлийн судалгаа хөгжлийн төв нь сүүлийн 10 жилийн хугацаанд цаашид ашиглах боломжтой 20 гаруй үр тариаг ургуулсан юм. Тухайлбал сансрын гадил жимсний ургацыг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд 13 сар ургаад боловсордог байсныг 9 сар болгожээ. Үүнээс гадна витамин С-ийн агууламжийг 1.8 дахин болгосон улаан чинжүү, ургацыг нь  30% -иар нэмэгдсэн улаан лооль зэрэг нь ч сансрын үрийн судалгааны бүтээл юм.
Үрийг сансарт гаргаснаас хоолны ширээнд тавих хүртэл 3-5  жилийн хугацаа зарцуулдаг. Сансар судлалаар боловсорсон боломжийн сортуудыг туршилтын талбайгаас хотын захад оруулж байна.
Хайнанийн сансрын инженерийн үржлийн судалгаа хөгжлийн төвийн инженер Яо Тун, Бээжингийн зах дэх гүзээлзгэнийн 30% нь сансрын гүзээлзгэнэ, өндөг шиг том байдаг. Сансрын үржүүлгийн бүтээгдэхүүн аюулгүй байдлын талаар ямар ч асуудалгүй гэж байлаа.
Хятад улс анх 1987 оноос ургамлын үрийг сансарт авч явснаас 30 гаруй удаа нааш цааш зөөвөрлөж, одоод хүртэл хяналт шалгалтын стандарт хангасан 200 гаруй шинэ соортыг тариалж байна.