Палестин Израилийн нөхцөл байдал хурцдаж байна
2022-04-26 14:32:16
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 4-р сарын 25-ны өдөр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Дундад Дорнодын Палестины асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт үг хэлж, Палестин Израилийн мөргөлдөөнтэй талууд тэвчээртэй байж, нөхцөл байдлыг хурцатгах, бүр хяналтаас гарахаас сэргийлэхийг уриалжээ.

Жан  Жюнь хэлэхдээ, Палестин Израилийн байдал дахин хурцадмал байдалд орж буйтай холбогдуулан Хятад улс энгийн иргэдийн эсрэг халдлага хийж, шашны ариун газруудын түүхийн байдлаас зөрчсөн бүх үйлдлийг эсэргүүцэж байна. Израиль, Палестины аюулгүй байдал нь харилцан хамааралтай бөгөөд салшгүй холбоотой юм. Нэг талын аюулгүй байдлыг нөгөө талын аюултай байдалд үндэслэх юм бол хүчирхийллийг хэзээ ч зогсоож чадахгүй, аюулгүй байдлын хүндрэлээс гарах боломжгүй юм гэжээ.
1967 оны хил дээр тулгуурласан, Зүүн Иерусалимээр нийслэл болгосон аюулгүй бүрэн эрхтэй тусгаар тогтносон Палестиныг байгуулахыг Хятад улс дэмжих бөгөөд Палестин, Израил энх тайвнаар зэрэгцэн оршиж, Араб, Еврей хоёр үндэстэн хамт хөгжихийг дэмжинэ. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй үргэлжлэн чармайж, Палестины асуудлыг бүх талаар шударга зохицуулахын төлөө цуцалтгүй зүтгэнэ гэж Жан Жюнь мэдэгдэв.