ОХУ дипломат аргаар тохиролцоонд хүрэхийг хүсжээ
2022-04-27 16:30:55
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:  26-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин ОХУ-д айлчилж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзалт хийхдээ, Украинтай хэлэлцээ хийхээс Орос татгалзахгүй бөгөөд дипломат аргаар тохиролцоонд хүрэхийг хүсэж байна гэжээ. 

Кремлийн сайтын мэдээлснээр, Путин Гутерриш нар Оросын явуулж буй цэргийн үйл ажиллагааны талаар, мөн Украины нөхцөл байдлын талаар ярилцлаа. Дараа нь Гутерришийг дагалдан айлчилж буй түүний хэвлэлийн төлөөлөгч Жаррик уулзалтын хураангуй мэдээлэлд,  Путин Гутерриш нар ганцаарчилсан уулзалт хийсэн гэжээ.