Хариу захидалд агуулсан итгэл найдвар
2022-04-27 19:30:31
Share
Share this with Close
youtube WeChat

2019 оны 3-р сард, Ромын Үндэсний дотуур байрны сургуулийн захирал Паоло Реал болон тус сургуулийн ахлах ангийн 8 сурагч Италид айлчлах гэж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, Ши Жиньпин даргын айлчлалыг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлэв. Захидалд сурагчид хятад хэл сурах талаарх сэтгэгдлээ хуваалцаж, Итали, Хятад хоёр орны хүмүүнлэгийн солилцоо найрсаг хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах хүсэлтэй буйгаа тэмдэглэсэн юм. Харин удалгүй дарга Ши Жиньпинээс ирүүлсэн хариу захиаг хүлээж аваад тэд маш их баярлажээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ сургуулийн багш сурагчид Ши Жиньпин даргын хариу захидлаас урам зориг авч, Хятад хэлний сургалтыг идэвхтэй өрнүүлэн, Итали, Хятад хоёр орны солилцоо хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн юм. Одоо та бүхэн Италид суугаа Хятадын Төв радио телевизийн сурвалжлагч Инь Шинийн бэлтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

Ромын Үндэсний дотуур байрны сургуулийн хичээлийн давхар байшинд гурван жилийн өмнө сурагчдаас Ши Жиньпин даргад бичсэн захидал ба Ши даргын хариу захидлыг тусгай өлгөж тавьсан юм. Энэ нь тус сургуулийн сурагчдын Хятад хэл сурч, Хятадын тухай ойлгох сонирхлыг улам бүр хөгжөөсөн байна. Тухайн үед Ши Жиньпин даргын хариу захиаг хүлээн авч байсан үеэ эргэн дурсахад сургуулийн захирал Пол Реал мөн сэтгэлийн догдлоо дарж ядан байлаа.

“Хариу захидлыг хүлээж аваад үнэхээр их баярлаж байжээ. Маш их сэтгэл хангалуун, аз жаргалтай цаг мөч юм. Сургуулийн сурагчид ч их баяртай. Үүнийг эргэн харахад энэ нь бидний хүч хөдөлмөрийг үнэлж байгаа зүйл юм. Мэдээж бид өөрийн хүчин чармайлтаар дамжуулж, Хятад улстай соёлын солилцоогоо өргөжүүлэх боломжтой . Үүнийг бид байнга санаж явах болно. "

Тухайн үед, Ши Жиньпин даргын айлчлалыг хүсэн хүлээж буйгаа илэрхийлсний зэрэгцээ Италийн 8 сурагч мөн хятад хэл, хятадын соёлыг суралцсан туршлагаа хуваалцсан байна. Хариуд нь Ши Жиньпин дарга тэднийг "Шинэ эриний Марко Поло, Хятад Италийн соёлын солилцооны элч" болохыг хүсэв.

Одоо Миланогийн политехникийн их сургуульд архитектур дизайны чиглэлээр суралцаж буй Жованни Стопполони нь уг захидлыг бичсэн 8 сурагчийн нэг юм. Тэрээр захидал бичихээс гадна Ши Жиньпин даргад өөрийн бичсэн хятад шүлгээ илгээж байсан нь өнөөг хүртэл түүний бахархал болж байна гэж тэрээр сурвалжлагчид хэлэв.

"Тэр үед бид хятад хэл сурч байсан болохоор энэ захидлыг бичсэн байна. Хятад хэл сурахаар дамжуулж, Хятад улсын талаар илүү ойлгож, Итали Хятад хоёр орны солилцоог ахиулна гэж бодож байжээ. Мөн энэ захидлыг бичиж, хятад хэл сурч байгаа байдал ба баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэх гэсэн юм. Гэхдээ Хятад улсын дарга бидэнд хариу бичнэ гэж ерөөс бодоогүй. Энэ нь бидний хувьд нэр төрийн явдал юм. Хятад улсын дарга миний хятад шүлгийг уншсан, би үүгээрээ маш их бахархаж байна."
 Ромын Үндэсний дотуур байрны сургууль нь Итали улсад алдартай шинжлэх ухааны томоохон сургууль бөгөөд 2009 оноос Хятад хэлний хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулсан Италийн анхны ахлах сургууль юм. Мөн хятад хэлийг дунд сургуулийн төгсөх шалгалтад оруулсан Итали дахь цөөн хэдэн сургуулийн нэг болно. 2010 онд тус сургууль, Ромын их сургуулийн дэргэдэх Күнзийн институттэй хамтран Күнзийн танхимыг байгуулж, Италид хамгийн олон сурагчтай Күнзийн танхим болтлоо өргөжиж, олон мянган сурагч энд хятад хэл, Хятадын соёлын чиглэлээр суралцаж байна. Ши Жиньпин даргын хариу захидалд урамшиж, сургуулийн ажлыг цаашид ахиулна гэж захирал Пол Реал хэлэв.

"Би өнөөгийн байдалд маш их сэтгэл хангалуун байна. Хятад хэлний хичээл нь манай сургуулийн онцлог хичээлүүдийн нэг бөгөөд сурагчдад маш их ач холбогдол өгч байна. Манай сургууль Хятад хэлний сургалтын гол сургууль болохоор Италийн бусад хотуудын сурагчид ч энд ирж сурдаг. Өнөөгийн амжилтад Би сэтгэл хангалуун байна, гэхдээ бидний зорилт үүгээр зогсохгүй юм” гэжээ.


Хэдэн сарын дараа Жованни Стопполони Миланогийн политехникийн их сургуулиас төгсөх гэж байна. Тэрээр 14 настайгаасаа эхлэн Хятад хэл сурч, хэлний давуу талаа ашиглаж их сургуульд байх хугацаандаа бусдаас илүү дадлага хийх боломж олдсон бөгөөд Хятадын архитекторуудын төслийн олон жишээний судалгаанд оролцжээ. Түүний мөрөөдөл Хятад улстай улам нягт холбоотой болж, Хятадад ажиллаж, хоёр орны харилцааг өөрийн давамгайлах чиглэлээр ахиулах нь түүний зорилго болоод байна.

"Одоо миний зорилт бол Хятадад очиж, Хятадын архитектурын салбарт ажиллах явдал юм. Би Итали, Хятадын архитектурын зураг төсөл, хотжилтын чиглэлээр солилцоог хөгжүүлэх сонирхолтой байна. Миний ирээдүй Хятадад байна гэж би боддог. Би Хятадад очиж ажиллаж амьдармаар байна. Сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй, шинэлэг ажлын орчин, амьдралд илүү дур сонирхолтой."