Боловсон хүчин бэлтгэх төлөвлөгөө гаргав
2022-04-29 15:46:50
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4-р сарын 29-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон эдийн засгийн ажлыг судлан, “14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь үндэсний боловсон хүчин бэлтгэх төлөвлөгөө”-г хянан хэлэлцэв. Хурлыг Хятадын дээд удирдагч Ши Жиньпин даргалжээ.

Өдгөө зуун жил тохиогоогүй өөрчлөлт шинэчлэлт болон цар тахлын нөхцөл байдалд нүүрлэж байгаа тул он гарснаас хойших Хятад улсын олсон ололт амжилт тийм ч хялбар ирээдүй юм гэж хуралд дүгнэжээ.

Хуралд цохон тэмдэглэхдээ, цар тахлыг хяналтдаа авч, эдийн засгийг тогтвортой байлган, хөгжлийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Ард түмэн, амь нас юунаас эрхэм хэмээх үзэл баримтлалын дагуу цар тахлын эсрэг тэмцэж, эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөг аль болох багасгах хэрэгтэй гэжээ.
Макро зохицуулалтыг эрчимжүүлэн, эдийн засгийг тогтвортой байлгаж, эдийн засаг нийгмийн хөгжлийн энэ оны зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой гэж хуралд онцлов.
Хурлаар янз бүрийн эрсдэлийг тогтоон барьж, боловсон хүчин бэлтгэх гол гол байршуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлж, дэлхийн боловсон хүчний томоохон төв, инновацийн бааз болгох бүтээн байгуулалтын хурдаа нэмэх хэрэгтэй гэж шаардав.