НҮБ гал зогсоохын төлөө хичээн зүтгэнэ
2022-04-29 10:51:02
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 28-ны өдөр Украины нийслэл Киевт айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзаж, Мариуполь хотын хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Гутерриш хэлэхдээ, НҮБ бүх талаар гал зогсоохын төлөө зүтгэж, үр ашигтай хүмүүнлэгийн коридорыг баталгаажуулах, зарим газарт гал зогсоох, энгийн иргэд болон эд материалын нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах зэрэг хүний амийг аварах, гашуун зовлонг багасгах бодит арга хэмжээ авахыг хичээнэ гэжээ.