Дэлхийн эдийн засаг, худалдааны маргаан олшрох хандлагатай байна
2022-04-30 16:07:59
Share
Share this with Close
youtube WeChat

29-нд болсон Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн хэвлэлийн бага хурал дээр, 2022 оны 1-р сард дэлхийн эдийн засаг худалдааны маргааны үзүүлэлт 123 байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 27 нэгжээр өссөн байна. Энэ оны эхээр дэлхийн эдийн засаг, худалдааны маргаан өсөх хандлагатай болжээ.


Улс орнуудын бүс нутгийн байдлаас харахад, 2022 оны 1-р сард дэлхийн эдийн засаг, худалдааны маргааны үзүүлэлтийн эхний дөрөвт орсон улс орон бүс нутагт Индонез, Энэтхэг, Аргентин, Америк жагссан бол дараа нь Канад, Европын холбоо орсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Энэтхэг, Аргентин, Америкийн үзүүлэлт өндөр хэвээр байна. Түүвэрлэсэн 20 орноос Хятад улсын дэлхийн эдийн засаг, худалдааны маргааны үзүүлэлт 12-т жагсаж байна. \Ренчинсоо\