“Далайн эрх зүйн тухайн НҮБ-ын конвенц”-ыг зөв оновчтой тайлбарлан хэрэгжүүлэхийг уриалав
2022-04-30 16:24:52
Share
Share this with Close
youtube WeChat

29-нд, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бинь “Далайн эрх зүйн тухайн НҮБ-ын конвенц” батлагдсаны 40 жилийг тэмдэглэх дээд зиндааны хуралд бичгээр илтгэл хийж, уг “конвенц” нь орчин үеийн далайн эрх зүйн бүрэн агуулга биш учраас “конвенц”-ыг илүү эерэг, зөв оновчтой, бүрэн тайлбарлаж, хэрэгжүүлэх ёстой хэмээн тэмдэглэв.

Дай Бинь хэлэхдээ: Уг “конвенц” батлагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан талууд “Конвенц”-ын байр суурь, үүрэг роллийг илүү үнэн бодит, түүхэн, диалектик талаас нь танин мэдэж, “Конвенц”-ыг илүү эерэг, зөв оновчтой, бүрэн тайлбарлаж хэрэгжүүлэх ёстой. Уг “конвенц” орчин үеийн далайн эрх зүйн чухал бүрэлдэхүүн хэсэг, гэхдээ бүрэн агуулга биш юм. Үүний зэрэгцээ уг “конвенц”-ын дэргэд байгуулсан олон улсын хууль эрх зүй, арбитрын байгууллага нь улс орон зөвшөөрсөн байх зарчмыг журамлан сахиж, зөрчил маргааныг шийдвэрлэх арга хэлбэрийг улс орнууд бие даан сонгох эрхийг бүрэн хүндэтгэх нь зүйтэй. Эх хуурайн тавиурын хил хязгаарын комисс буюу CLCS нь комиссын “хэлэлцэх дүрэм тогтоол”, ялангуяа "маргаантай бол хэлэлцэхгүй" гэсэн заалтыг чанад мөрдөж, эх газрын болон далай тэнгисийн маргаан оршиж буй эх хуурайн тавиурын зааг хязгаарыг тогтоох асуудлыг хянуур болгоомжтой шийдвэрлэх ёстой гэв.




\Уртнасан.\