Үйлдвэрлэлийн бус бизнесийн үйл ажиллагааны индекс 41.9% хувьтай байна
2022-04-30 16:16:37
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик, худалдан авалтын нэгдсэн холбоо, Статистикийн үндэсний газрын Үйлчилгээний салбарын судалгааны төвөөс өнөөдөр нийтэлсэн 4-р сарын Хятад улсын үйлдвэрлэлийн бус бизнесийн үйл ажиллагааны индекс 41.9% хувьтай байгаа нь өмнөх сарынхаас 6.5 нэгжээр буурчээ. Шинэ захиалгын индекс 37.4% хувьтай байгаа нь өмнөх сарынхаас 8.3 нэгжээр буурсан үзүүлэлт юм.

Ажил төрлийн хувьд, үйлдвэрлэлийн бус бизнесийн 21 салбар дотроос 19 салбарын бизнесийн үйл ажиллагааны индекс нь өмнөх сарынхаас бага зэрэг буурч, 18 салбарын бизнесийн үйл ажиллагааны индекс 50%-иас доогуур байна.

Бодит байдлаас авч үзвэл, жижиглэнгийн борлуулалт, зочид буудал, гуанз ресторан, соёл спорт, зугаа цэнгүүн, зам тээвэр, аялал жуулчлалын холбоотой салбарын бизнесийн үйл ажиллагааны болон шинэ захиалгын индекс хоёр сар дараалан нэлээд доогуур түвшинд байв. Бөөний худалдааны салбарын бизнесийн үйл ажиллагааны индекс, шинэ захиалгын индекс бүгд 50% хувиас доогуур байсан нь өмнөх сарынхаас мэдэгдхүйц буурчээ.

Компани нэгжүүдийн хариу тусгалаас авч үзвэл, зах зээлийн эрэлт хэрэгцээ хангалтгүй байгаа нь аж үйлдвэрлэлийн бус салбарын компани, ялангуяа үйлчилгээний компани нэгжүүдэд тулгарсан гол асуудал болоод байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээ нь хангалтгүй байгаа компани нэгжийн эзэлсэн харьцаа хоёр сар дараалан 48%-иас давав.




\Уртнасан.\