Энэтхэг-АНЭУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болов
2022-05-02 17:38:15
Share
Share this with Close
youtube WeChat

Энэтхэг-АНЭУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээр тавдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэв.

Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн яамны өндөр албан тушаалтан Субраманиам мөн өдөр хэлэхдээ, Арабын Нэгдсэн Эмират улс бол Ойрхи Дорнод, Хойд Африк, Төв Ази болон Сахарын цөлөөс өмнөх Африкт хүрэх гарц юм. Одоогоор хоёр талын барааны худалдааны хэмжээ жилд 60 тэрбум ам.доллар байгааг таван жилийн дотор  нэмэгдүүлээд жил бүр 100 тэрбум ам.долларт хүргэхэд дээрх хэлэлцээр туслах болно гэжээ.

2022 оны 2-р сарын 18-нд Энэтхэг болон АНЭУ "Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр"-т гарын үсэг зурав. Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор, Энэтхэгийн барааны 90% болон АНЭУ-ын барааны 65% нь татваргүй зах зээлд нэвтрэх эрх авах болно.

Энэтхэг нь АНЭУ-тай ЧХХ-д гарын үсэг зурахаас гадна бас Австрали, Их Британи, Канад, Израиль, ЕХ болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн  орнуудтай ЧХХ тохиролцохыг эрэлхийлж байгаа ажээ.