Ялалтын баяраас өмнө цэргийн тусгай ажиллагаагаа зориуд зогсоохгүй
2022-05-02 17:24:19
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, ОХУ-ын ГХЯ-ны сайтад 5-р сарын 1-нд нийтэлсэнээр, ОХУ 5-р сарын 9 буюу Аугаа их Эх орны дайны Ялалтын баяраас өмнө Украинд явуулж цэргийн тусгай ажиллагаагаа зориуд зогсоохгүй хэмээн ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

Лавров хэлэхдээ, Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа нь юуны түрүүнд "жирийн иргэд болон Оросын цэргийн албан хаагчдад учрах эрсдэлийг хамгийн доод хэмжээнд бууруулах"-аас шалтгаалах болно. Бид Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг бууж өгөхийг шаардахгүй, харин бүх жирийн иргэдийг суллаж, эсэргүүцэхгүй байхыг шаардаж байна. Оросын тал "Украины дэглэмийг өөрчлөх"-өөр зорилт болгоогүй гэжээ.

Н.Пүрэвжав